Хөрөнгийн үнэлгээний сургалт

   Монголын хохирол үнэлэгчдийн холбоо нь "Хөрөнгийн үнэлгээчин бэлтгэх анхан шатны сургалт"-ыг өнгөрсөн онд буюу 2015 онд "САНГИЙН ЯАМ"-р батлуулсан. Энэ жилээс энэхүү сургалтыг ирэх сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус сургалт 14 хоног тасралтгүй явагддаг ба нийт 134 цагийн хичээл ордог.
   Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих явцад барилга, байгууламж болон зохих зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг холбогдох этгээдүүдэд эзэмшүүлэх, захиран зарцуулах, ашиглах эрхийг шилжүүлэх, түрээслэх зэрэг өмчлөх эрхийн асуудлууд гарч ирсэн. Энэ нь өмчлөх эрх үүсэх ба эдийн засгийн үйл явцыг зах зээлийн зарчмаар удирдах, зохицуулахтай салшгүй холбоотой шаардлагыг бий болгосон юм. Ийм шаардлагын хүрээнд хийгдэх нэг ажил бол төр, аж ахуй, олон нийтийн байгууллагууд болон иргэдийн өмч, хөрөнгийг хараат бусаар үнэлэх ажил байлаа.
   Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүд болон үнэлгээчид хөрөнгө, өмч гэдэг ойлголтын талаар Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт болон Үнэлгээний Олон Улсын Стандартад байгаа үзэл баримтлалыг үндэслэл бий болгодог.
   Ерөнхийдөө "Хөрөнгийн үнэлгээ" гэдэг нь үйлчилж байгаа хууль, эрх зүй, стандартыг үндэслэн янз бүрийн зориулалтаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлоход зайлшгүй шаардагдах өгөгдлүүдийг системчлэн цуглуулж, судалгаа, тооцоолол хийж, нэгтгэн дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм. Хөрөнгийн үнэлгээний үр дүн нь үнэлгээний зорилго, хөрөнгийн төрөл, түүнд хамаарах эрх зүйн хэм хэмжээнээс ихээхэн хамааралтай байдаг.
   Хөрөнгийн үнэлгээний зорилго нь Олон улсын болон улс, үндэсний хэмжээнд өмч, хөрөнгийн үнэлгээний хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлсэнээр үнэлгээний зах зээлийн хэрэгцээг хангахад оршино.
   Үнэлгээний ажил нь үнэлгээчин, үйлчлүүлэгч гэсэн хоёр субьектээс хамааралтай байдаг. Үнэлгээчин нь хүлээн зөвшөөрсөн зарчимд нийцүүлж үнэлгээний зүйлийн үнэ цэнийг хараат бусаар тодорхойлох үүрэгтэй. Харин үйлчлүүлэгч зохиох зориулалтаар үнэлүүлсэн зүйлийн үнэ цэнийн дүнд итгэл үнэмшлийг байнга шаардаж байдаг. Эндээс үнэлгээчин чанартай үйлчилгээ үзүүлдэг байхад, үйлчлүүлэгч хөрөнгийн үнэ цэнийн талаар итгэл үнэмшилтэй эрэлтийг үүсгэж байдаг. Үүнээс гадна:
  • ҮНЭЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ЗОХИЦУУЛАЛТ, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
  • МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
  • ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНДЛАГААР ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ
  • ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ОРЛОГЫН ХАНДЛАГААР ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ
  • ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ӨРТГИЙН ХАНДЛАГААР ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ
  • ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГУУД
  • БУСАД ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ОНЦЛОГ
  • ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ
гэх мэт олон чухал хичээлүүдийг үзэж судладаг болно.

Гишүүн байгууллагууд

#htmlcaption1 #htmlcaption2 #htmlcaption3 #htmlcaption4 #htmlcaption5 #htmlcaption6 #htmlcaption7 #htmlcaption8 #htmlcaption9 #htmlcaption10 #htmlcaption11 #htmlcaption12


Санал асуулга