Хөрөнгийн үнэлгээгээ хэрхэн хийх вэ...

2016-09-23 21:04:05

Мэдээ

5825

  Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо, МҮХАҮТ-ын дэргэдэх Үл хөдлөх хөрөнгийн арилжаа, зах зээлийн хөгжлийн зөвлөл хамтран салбарын реалторуудад зориулсан Хөрөнгийн үнэлгээ сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Дамно ХХК-ийн захирал, Хөрөнгийн үнэлгээчин, Монгол улсын шүүхийн итгэмжлэгдсэн шинжээч Ц.Түвшинцэнгэл удирдан явуулж, хөрөнгийн үнэлгээний талаарх цогц бөгөөд тодорхой ойлголтыг салбарын бизнесийнхэн болон реолторуудад өгсөн. Хөрөнгийн үнэлгээ сэдвийн хүрээнд үнэлгээний аргууд, элэгдэл тооцох, хөрөнгийн үнэлгээний холбогдох тогтоол, журам, газрын үнэлгээ, үнэлгээний ач холбогдол зэрэг олон чухал сэдвийг онцолж ярьсан юм. Сургалтад хамрагдагсад хөрөнгийн үнэлгээний талаар сонирхсон асуултаа асууж, тус сургалтыг дахин гүнзгийрүүлэн явуулах хүсэлтэй байгаагаа хэлж, багш Ц.Түвшинцэнгэлд талархсанаа илэрхийлж байв.
    Улс орон хөгжиж, бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх асуудал улам бүр гүнзгийрч, иргэд олон нийт ч зуучлалын байгууллагаар үйлчлүүлэх сонирхол нь нэмэгдэж байна. Шийдлийн Засгийн газраас томилогдсон сайд Д.Цогтбаатар ч энэ салбарыг хөгжүүлэх нэн шаардлагатай бөгөөд энэ нь эргээд барилгын салбарын хөгжилд чухал түлхэц өгөх ёстойг онцлоод байгаа. Тиймдээ ч яамны бүтцэд Үл хөдлөх хөрөнгийн салбарыг дагнан хариуцах хэлтсийг шинээр нээж, салбарын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар зэхэж эхэлжээ. Манай салбарынхан ч хоорондоо нэгдэн хууль эрх зүйтэй холбоотой болон хүний нөөцөө чадавхжуулах зэрэг асуудлуудаар тогтмол сургалтууд явуулж, арга туршлагаа хуваалцах уулзалт, ярилцлага зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж, салбарын хөгжлийн төлөө нэг зорилготой хамцуй шамлан зүтгэж явааг хэлэхэд таатай байна.
Эх сурвалж: www.mongolchamber.mn


Гишүүн байгууллагууд

#htmlcaption1 #htmlcaption2 #htmlcaption3 #htmlcaption4 #htmlcaption5 #htmlcaption6 #htmlcaption7 #htmlcaption8 #htmlcaption9 #htmlcaption10 #htmlcaption11 #htmlcaption12


Санал асуулга